2026 оны 9-р сарын 24

“Олуулаа” хөтөлбөрийн хүрээнд хэрэглэгчдэдээ хувьцаа бэлэглэх амлалтаа хэрэгжүүллээ

ONDO ХХК нь байгуулагдсан цагаасаа эхлэн хэрэглэгчидтэйгээ хамт өсөж, хамтдаа үнэ цэн бүтээх зарчмыг үйл ажиллагааныхаа нэг хэсэг болгон ажиллаж ирсэн.

 

Энэхүү зарчмын хүрээнд компанийн үйл ажиллагааг дэмжиж, ONDO-гийн үнэ цэнийг хамтдаа бүтээсэн хэрэглэгчдэдээ компанийн өмчийн эзэн болох боломжийг олгох зорилгоор үүсгэн байгуулагчдын зүгээс “Олуулаа” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн билээ.

 

Хөтөлбөрийн хүрээнд тодорхой нөхцөлийг хангасан хэрэглэгчдэд хувьцаа бэлэглэх амлалтаа ONDO хэрэгжүүлж, 2026 оны 9-р сарын 24-ны өдөр хувьцаа эзэмших гэрээ байгуулах үйл явц албан ёсоор өндөрлөлөө.

 

Ингэснээр 2500+ хэрэглэгч ONDO компанийн хувьцаа эзэмших гэрээгээ байгуулж, хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийг баталгаажуулах дараагийн шатны ажил үргэлжилж байна.

“Олуулаа” бол зөвхөн хувьцаа бэлэглэсэн хөтөлбөр биш. Энэ бол ONDO-г сонгож, дэмжиж, өнөөдрийн үнэ цэнийг нь хамтдаа бүтээлцсэн хэрэглэгчдээ компанийн ирээдүйн нэг хэсэг болгох зорилгын бодит хэрэгжилт юм.

 

ONDO-гийн гэр бүлийн нэг хэсэг болж, бидэнтэй хамт өсөж, үйл ажиллагааг маань тууштай дэмжсэн нийт хэрэглэгчдэдээ чин сэтгэлээсээ баярлалаа.

ONDO ирээдүйг ОЛУУЛАА.

Cанал болгох