Үйлчилгээний нөхцөл

1. Ерөнхий зүйл

1.1. Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь Ондо ХХК (цаашид “Ондо” эсхүл “Үйлчилгээ үзүүлэгч” гэх) болон түүний хамаарал бүхий компаниудаас санал болгож байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээг нийтэд санал болгох, иргэн, хуулийн этгээд нь Ондо-гийн хэрэглэгч болох, бүтээгдэхүүн үйлчилгээг авахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.

1.2 Хэрэглэгч ONDO аппликейшн (ONDO вэбсайт), SuperNet вэбсайтад дараах үйлдэл хийх боломжтой байна. 

1.2.1.Нэвтрэх;

1.2.2.Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрөх;

1.2.3.Бүртгүүлэх;

1.2.4.Бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах, зарцуулах, цуцлах;

1.2.5.Урамшуулал идэвхжүүлэх;

1.2.6.Өөрийн үүсгэсэн зарим мэдээлэлд өөрчлөлт оруулах, удирдах;

1.2.7.Тухайн үеийн технологийн шийдлээс хамаарсан бусад.

1.3. ONDO аппликейшн (ONDO вэбсайт), эсхүл SuperNet вэбсайтад (цаашид “апп, вэбсайт” гэх) байршуулсан аливаа урилга, санал, нөхцөлийг хүлээн зөвшөөрөх, идэвхжүүлэх, баталгаажуулах зэргээр ашиглах нь Хэрэглэгч болон Ондо, эсхүл Хэрэглэгч болон Ондо-гийн групп компаниудын хооронд байгуулсан үйлчилгээний нөхцөлд хамаарна. 

2. Апп, вэбсайтад нэвтрэх:

2.1. Иргэн, хуулийн этгээд апп, вэбсайт нэвтрэхийн тулд өөрийн бүртгэлтэй утасны дугаар эсхүл и-мэйл хаягаар 6 оронтой баталгаажуулах код аван нэвтрэх нэр, нууц үг үүсгэнэ.

2.2. Хэрэглэгчийн бүртгэлтэй и-мэйл хаяг, утас гэж  Иргэн, хуулийн этгээд апп, вэбсайт нэвтрэхэд өгсөн утасны дугаар эсхүл и-мэйл хаягийг хэлнэ.

2.3. Нэвтрэх нэр, нууц үгийг аливаа этгээдэд задруулахгүй, алдахгүй байх үүргийг Хэрэглэгч хүлээнэ.

3. Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрөх:

3.1. Хэрэглэгч энэхүү үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, аливаа хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах, идэвхжүүлэх үйлдэл хийснийг Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, гэрээ байгуулсанд тооцно.

3.2. Хэрэглэгч нь Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах санал гаргах тохиолдолд Ондо-д 72110101 дугаарын утсаар, эсхүл бичгээр мэдэгдэж хүсэлт гаргана.

3.3. Ондо энэхүү үйлчилгээний нөхцөлийн 3.2-т заасны дагуу ирүүлсэн өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулж, санал гаргасан талд мэдэгдэнэ.

3.4. Ондо нь үйлчилгээний нөхцөл, үйлчилгээний төлбөрт өөрчлөлт оруулах бол Хэрэглэгчид Хэрэглэгчийн бүртгэлтэй и-мэйл хаяг, утас руу и-мэйл, мессэж илгээн мэдэгдэнэ.

3.5. Ондо-гийн Үйлчилгээний тусгай нөхцөл, Хэрэглэгчтэй байгуулсан хэлцэл, хавсралт болон бусад баримт бичгүүд нь Хэрэглэгч болон Ондо хоорондын бүхий л тохиролцоог илэрхийлнэ.

4. Хэрэглэгч:

4.1. Дараах этгээд Ондо-гийн хэрэглэгч болох боломжтой:

4.1.1. 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай иргэн;

4.1.2. Хуулийн этгээд.

5. Хэрэглэгчийг бүртгэх:

5.1. Апп, вэбсайтад бүртгүүлэн аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээг ашиглахын тулд Хэрэглэгч би өөрийн дараах мэдээллийг өгөхийг зөвшөөрч, ойлгож байна. Үүнд:

5.1.1. Овог, нэр (Хуулийн этгээд бол тухайн хуулийн этгээдийн оноосон нэр);

5.1.2.Бүртгэлтэй утасны дугаар;

5.1.3.Регистрийн дугаар;

5.1.4.Албан ёсны болон түр оршин суух хаягийн мэдээлэл.

5.2. Энэхүү үйлчилгээний нөхцөлийн 5.1-д заасны дагуу өгсөн мэдээлэл нь тухайн хүн, хуулийн этгээдийн мэдээлэл мөн болохыг баталгаажуулах зорилгоор танилт нэвтрүүлэлтийн систем, эсхүл e-kyc (лайв хийх, царай таних) хийлгэхийг Хэрэглэгч би зөвшөөрч байна.

5.3. Хэрэглэгч нь хэрэглэгчийн бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд өөрийн бүртгэлийн мэдээллийг өөрчлөх, өөрчлүүлэх эрхтэй.

6. Төхөөрөмж, түүнд тавигдах шаардлага

6.1. Хэрэглэгч нь Ондо үйлчилгээг авахын тулд дараах шаардлагад нийцсэн утас, таб зэрэг төхөөрөмжтэй байна. Үүнд:

6.1.1. 4G LTE дэмждэг;

6.1.2. eSIM дэмждэг эсхүл;

6.1.3. 2 сим орох боломжтой.

7. Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар

7.1. Энэхүү үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрөх, баталгаажуулах үед Ондо нь бүтээгдэхүүн, үйлчилгээг тодорхой нутаг дэвсгэрт үзүүлж байгаа гэдгийг Хэрэглэгч ойлгон, хүлээн зөвшөөрч байна.

7.2. Ондо нь  үйлчилгээний хамрах хүрээ, чанарыг тасралтгүй сайжруулахыг эрмэлзэж, шинээр гарсан бүтээгдэхүүн үйлчилгээ, сүлжээ орсон байршлын өөрчлөлтийн мэдээллийг Хэрэглэгчид тухай бүр апп, вэбсайтаар дамжуулан хүргэнэ.

7.3. Хэрэв Хэрэглэгч үйлчилгээний доголдлын талаар мэдэгдсэн бол Үйлчилгээ үзүүлэгч тухай бүрт нь шуурхай засварлаж, холбоно. Хуваарийн дагуу засварлах, тохируулах боломжгүй бол Үйлчилгээ үзүүлэгч нь энэ тухай хэрэглэгчид цаг тухайд нь мэдэгдэнэ.

7.4. Үйлчилгээ үзүүлэгчийн зүгээс Үйлчилгээгээр Хэрэглэгчийг хангах үүргээ гүйцэтгэснээр Хэрэглэгч Үйлчилгээг авсанд тооцно.

7.5. Үйлчилгээ үзүүлэгч нь энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан Үйлчилгээгээр Хэрэглэгчийг хангах үүрэгтэй бөгөөд Үйлчилгээг бүрэн, гүйцэд ашиглах эсэх нь Хэрэглэгчийн эрх болно.

7.6. Үйлчилгээ үзүүлэгч нь Үйлчилгээ үзүүлэхдээ холбогдох стандарт, нөхцөл, шаардлагыг мөрдөж ажиллана.

7.7. Төрийн эрх бүхий байгууллагаас холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шаардсан тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгч нь Үйлчилгээг хязгаарлах, зогсоох  зэрэг хуульд заасан арга хэмжээ авч болно.

7.8. Хэрэглэгчийн ашиглаж байгаа гар утас, төхөөрөмж, хэрэгслээс шалтгаалсан аливаа саатал, доголдлыг Үйлчилгээ үзүүлэгч хариуцахгүй.

7.9. Энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан Үйлчилгээг Хэрэглэгч авах, ашиглах эрхтэй бөгөөд үйлчилгээний нөхцөлд зөвшөөрснөөс бусад тохиолдолд Үйлчилгээг бусдад шилжүүлэх, дамжуулах, ашиглуулахыг хориглоно.

7.10. Хэрэглэгч нь Үйлчилгээг гуравдагч этгээдэд ашиглуулсан, зохих журмын дагуу ашиглаагүй, ажиллуулаагүй, нэвтрэх нэр, нууц үг, хэрэглэгчийн бүртгэлээ алдсан, задруулсан эсхүл хууль бус үйл ажиллагаанд ашигласан тохиолдолд түүнээс үүдэн гарах аливаа үр дагавар, хариуцлага, хохирлыг Хэрэглэгч дангаар хариуцна.

7.11. Хэрэглэгч нь Үйлчилгээ үзүүлэгчийн Үйлчилгээ, сүлжээг ашиглан Үйлчилгээ үзүүлэгч болон бусдын сүлжээ, серверт зөвшөөрөлгүй нэвтрэх, халдах оролдлого гаргах, хууль бус үйл ажиллагаанд ашиглахаар завдах, эсхүл хууль бус үйл ажиллагаанд ашигласан бол Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийн Үйлчилгээг хязгаарлах эрхтэй бөгөөд үүнтэй холбоотой хохирол, хариуцлагыг Хэрэглэгч дангаар хүлээнэ.

7.12. Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийг найдвартай, хэвийн, тасралтгүй үйлчилгээгээр хангаж ажиллахыг эрмэлзэх ба өөрийн үйл ажиллагаанаас хамаарах гэмтэл, саатал, доголдол гарсан гарсан тохиолдолд, эсхүл Хэрэглэгчээс мэдэгдсэн даруйд шуурхай арга хэмжээ авч, тасалдсан шалтгаан, саатлыг арилгаж ажиллана.

7.13. Үйлчилгээ үзүүлэгч нь тоног төхөөрөмжийг шинэчлэх, өргөтгөх, үйлчилгээний зориулалтыг өөрчлөх тохиолдолд Хэрэглэгчид мессэжээр мэдэгдэж, Үйлчилгээг түр хугацаагаар хязгаарлаж болно.

7.14. Хэрэглэгч нь үйлчилгээндээ Үйлчилгээ үзүүлэгчээс санал болгосон дугааруудаас сонголт хийж, энэхүү үйлчилгээний нөхцөлийн дагуу ашиглах бөгөөд Үйлчилгээ үзүүлэгч нь бусад үйчилгээ үзүүлэгчтэй харилцан холболт хийхээс өмнө дугаар авсан хэрэглэгч нь зөвхөн өөрийн сүлжээнд ашиглахыг зөвшөөрч, ойлгож байгаа болно.

7.15. Хэрэглэгч нь иргэн бол хамгийн ихдээ 5 дугаар өөрийн нэр дээр авч ашиглах боломжтой байна. Хэрэглэгч нь хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, эрх бүхий албан тушаалтны хүсэлтийг үндэслэн бүртгэх бөгөөд хүсэлтэд дугаар ашиглах ажилтнуудын албан тушаалын жагсаалтыг хавсаргасан байна.

7.16. Үйлчилгээ үзүүлэгчээс хүүхдэд зориулсан дугаар гаргах тохиолдолд түүний хувийн мэдээллийг эцэг эхийх нь аль нэгний мэдээлэлтэй хамтад нь бүртгэнэ.

7.17. Дугаар авах этгээд нь гадаадын иргэн бол оффист өөрийн биеэр гадаад паспорттайгаа ирж дугаар авч болно.

8. Урамшуулал

8.1. Үйлчилгээ эрхлэгч нь хямдрал, урамшуулал зарлах эрхтэй бөгөөд Хэрэглэгчтэй байгуулах гэрээний хугацаанаас үл хамааран тухайн урамшууллын тасралтгүй үргэлжлэх хугацаа Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан журмын хязгаараас хэтрэхгүй байна.

8.2. Үйлчилгээ эрхлэгч нь хямдрал, урамшууллын мэдээллийг апп, вэбсайт, эсхүл олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх үүрэгтэй бөгөөд тухайн урамшуулал нь урамшууллын нөхцөлд заасан хугацаанд хүчинтэй байна.

8.3. Хэрэглэгч урамшуулалын бүтээгдхүүн, үйлчилгээг Үйлчилгээ үзүүлэгчээс тогтоосон хугацаанд ашиглаагүй тохиолдолд уг урамшууллыг үйлчилгээ эрхлэгч хүчингүй болгоно.

9. Нууцлалын бодлого:

9.1. Нууцлалын бодлого нь Хэрэглэгчээс апп, вэбсайт ашигласан тохиолдолд  цуглуулах, тэдгээрийг хэрхэн ашиглах, боловсруулах, хадгалах, дамжуулах, задруулахтай холбоотой харилцааг зохицуулна.

9.2. Хэрэглэгч Нууцлалын бодлогын нөхцөлийн дагуу апп, вэбсайтаар дамжуулан илгээсэн мэдээллийг цуглуулах, ашиглах, боловсруулахыг ойлгож, зөвшөөрч байна.

9.3. ОНДО нь хууль тогтоомжид заасан үндэслэлээр, эрх бүхий байгууллагын шаардлагаар Хэрэглэгчийн бүртгэл, мэдээллийг гаргаж өгөх үүрэгтэйг ойлгож, зөвшөөрч байна.

9.4. Ондо нь хуулийн дагуу хүүхдийн садар самууныг сурталчлах болон Зар сурталчилгааны тухай хуулийг зөрчсөн байж болзошгүйг мэдээллээс татгалзах устгах, эрхтэй.

9.5. Хэрэглэгч нь нэвтрэх нэр, нууц үг, хэрэглэгчийн бүртгэлтэй и-мэйл хаяг, утас зэрэг хэрэглэгчийн мэдээллээ гуравдагч этгээдэд алдахгүй байх, хамгаалах үүрэгтэй бөгөөд тийнхүү хамгаалах үүрэгтээ хайнга хандсан, санаатай болон болгоомжгүй алдсан, Үйлчилгээг бусдад ашиглуулах боломж бүрдүүлснээс үүсэх аливаа хариуцлагыг Хэрэглэгч дангаар хариуцах ба Үйлчилгээ үзүүлэгч ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

9.6. Бусад нарийвчилсан харилцааг нууцлалын бодлогоор зохицуулна.

10. Төлбөр тооцоо:

10.1. Хэрэглэгч нь үйлчилгээний төлбөр, тооцоог Үйлчилгээ эрхлэгчийн санал болгосон төлбөрийн сувгийг ашиглан төлнө.

10.2. Төлбөрт холбогдох хууль тогтоомжийн дагуу төлөгдөх аливаа татвар, хураамж багтсан бөгөөд шинээр татвар хураамж нэмэгдэх тохиолдолд тухай Үйлчилгээний төлбөрт өөрчлөлт орно.

10.3. Хэрэглэгчийн худалдан авалтын НӨАТ-ын баримтыг худалдан авалтын явцад “И-мэйл хаяг” талбарт бүртгүүлсэн и-мэйл хаяг руу илгээнэ.

10.4. Бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөр төлөөгүй тохиолдолд бүрэн төлөгдөх хүртэл үйлчилгээг үзүүлэхгүй боломжгүй.

11. Тусгай зөвшөөрөл:

11.1. Ондо нь Монгол Улсын харилцаа холбооны зохицуулах хорооноос дараах зөвшөөрлийг авч үйл ажиллагаагаа эрхэлж байна.

11.1.1. Мэдээлэл холбооны ярианы үйлчилгээ эрхлэх (яриа, мессэж, дата);

11.1.2. Интернэтийн үйлчилгээ эрхлэх;

11.1.3. Радио давтамж ашиглах.

12. Оюуны өмч, барааны тэмдэг:

12.1. ОNDO апп болон түүний програм хангамж нь бүтээгдсэн үеэсээ эхлэн Ондо-гийн өмч байна.

12.2. Ондо-ийн нэр, лого болон холбогдох бүх бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр, дизайны тэмдэг, уриа нь Оюуны өмчийн газарт бүртгэгдсэн бөгөөд Ондо-оос урьдчилан бичгээр зөвшөөрөл авалгүйгээр ямар ч хэлбэрээр ашиглахыг хориглоно.

13. Хүүхдийн порнографийг мэдээлэх:

13.1. Ондо нь интернэтийг хүн бүрд аюулгүй болгоход ихээхэн анхаардаг бөгөөд Хэрэв та хүүхдийг садар самуунд ашигласан зураг, видео зэрэг хүүхдүүдтэй холбоотой бусад хууль бус үйлдлийг ажиглавал Ондо-д и-мэйлээр мэдэгдэх боломжтой. Мөн ekids.mn-ээр дамжуулан шууд мэдээлэл өгөх эсвэл хүүхдийн 108 утсаар холбогдож мэдээлэх боломжтой.

13.2. Хүүхдийг садар самуунд аливаа хэлбэрээр ашигласан буюу хүүхдийн порнографи агуулга бүхий зураг, видео дамжуулах, түгээхийг хориглоно.

14. Зар сурталчилгаа:

14.1. Хэрэглэгч болон Үйлчилгээ эрхлэгч нь дараах агуулгатай зар сурталчилгааг түгээхийг хориглоно.

14.1.1. Бусдын бүтээгдэхүүнийг гутаан доромжилсон;

14.1.2. Монгол Улсын болон бусад улсын төрийн бэлгэ тэмдэг, түүхэн алдарт хүн, үндэсний мөнгөн тэмдэгт, шашин шүтлэгийг гутаан доромжилсон;

14.1.3. Төрийн тусгай алба хаагчийн дүрэмт хувцас, билэгдлийг дүрмийн бус, гаж хэлбэрээр ашигласан;

14.1.4. Үндэсний болон түүх, соёлын үнэт зүйлсийн бүртгэлд орсон урлагийн бүтээлийг гутаан доромжилсон;

14.1.5. Үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нийгмийн гарал, байдал, нас, хүйс, мэргэжил боловсрол, шашин шүтлэг, үзэл бодлыг гутаан доромжилсон үг хэллэг, харьцуулалт, дүрслэл зэргийг ашигласан;

14.1.6. Хүнлэг ёс, ёс суртахуун, Монгол хүний эрхэмлэн дээдэлдэг зан заншлын ёс горимыг  зөрчсөн;

14.1.7. Хуулиар хориглосон бусад.

15. Хариуцлага:

15.1. Аль нэг тал нь нөгөө талдаа төлбөрийн үүрэгүй бол талуудын санаачилгаар болон хуульд заасан бусад үндэслэлээр энэхүү үйлчилгээний нөхцөлийг цуцалж болно.

15.2. Аль нэг талын буруутай үйл ажиллагааны улмаас нөгөө талд хохирол учирсан бол учирсан хохирлыг буруутай тал нөхөн төлнө.

15.3. Хэрэглэгчийн зохисгүй хэрэглээ, хайхрамжгүй үйлдлээс шалтгаалсан үйлчилгээний доголдлыг үйлчилгээ эрхлэгч хариуцахгүй.

15.4. Хэрэглэгч нь сим картаа гуравдагч этгээдэд ашиглуулсан, гуравдагч этгээдийн програм, үйлчилгээг татаж буруу ажиллуулсан, хэрэглэснээс үүдэн гарах аливаа  үр дагавар, хохирол, зардлыг өөрөө бүрэн хариуцна.

15.5. Үйлчилгээ эрхлэгчийн сүлжээ хамрах хүрээнээс газар зүйн хувьд хэт алслагдмал, газар дор байрлалтай, эсхүл зузаан бетон хананд халхлагдсан орон зайд сүлжээ доголдож болох  бөгөөд үүнтэй холбогдон үүсэх аливаа хохирлыг үйлчилгээ эрхлэгч хариуцахгүй.

15.6. Газар хөдлөлт, аянга цахилгаан, үерийн гамшиг, шуурга зэрэг байгалийн гамшиг зэрэг давагдашгүй хүчин зүйл болон гэнэтийн нийтийг хамарсан үймээн самуун, эмх замбараагүй байдал, ажил хаялт, эрчим хүчний тасалдал, эсэргүүцлийн хөдөлгөөн, гоц халдварт өвчин, дайн, террорист халдлага, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, хорио, цээр бүх нийтийг хамарсан сүлжээний хэт их ачаалал, доголдол, эрчим хүчний хязгаарлалт зэрэг талуудын хүсэл зоригоос үл хамаарах, урьдчилан таамаглах боломжгүй  хүчин зүйлээс шалтгаалан талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд Үйлчилгээ эрхлэгч хариуцлага хүлээхгүй.

16. Гомдол, маргаан шийдвэрлэх:

16.1. Хэрэглэгчийн гомдлыг Ондо-гийн 72110101 утасаар авах бөгөөд Ондо-гийн гомдол шийдвэрлэх журмын дагуу шийдвэрлэнэ.

16.2. Талуудын хооронд маргаан гарсан тохиолдолд маргааныг харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд Талууд харилцан зөвшилцөж чадаагүй тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжийг баримтлан, Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ

Үйлчилгээний нөхцөлтэй бүрэн уншиж танилцсан бөгөөд
бүх нөхцлийг хүлээн зөвшөөрч, баталгаажуулж байна.