2023 оны 6-р сарын 27
Үүрэн холбооны ONDO оператор яг нэг жилийн өмнө тусгай зөвшөөрлөө авч харилцаа холбооны салбарт ондоо үйлчилгээг нэвтрүүлэх аяллаа эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын 95%-д сүлжээгээ оруулж, гурван сарын өмнө сүлжээндээ анхны VoLTE дуудлагаа хийн, хүссэн дугаараа хүссэн үнээрээ авах боломжийг нийт иргэддээ олгон, 60, 66-р эхэлсэн дугаараа зах зээлд гаргасан.
Харин өнөөдрөөс эхлээд 50 мянган ONDO-чууд Монголын Цахилгаан Холбоо хувьцаат компанийн бүх дугаар руу дуудлага хийж, дуудлага хүлээн авах боломжтой боллоо. Монголын ууган оператор болох Монголын Цахилгаан Холбоо компани 45 мянган харилцагчтай бөгөөд анхны харилцан холболт хийсний урамшуулал болгон ONDO-гийн харилцагч бүртээ 60 минутын үнэгүй ярианы эрх өгч байгааг дуулгахад таатай байна.
Бид Монголын нийт найман оператортай “ондоо” харилцан холболт хийх ёстойгоос ийнхүү анхны харилцан холболтоо амжилттай хийлээ.
Энэхүү үйл явдлыг тохиолдуулан бага төлж, их хэрэглэх боломжтой ОNLINER үйлчилгээгээ зах зээлд гаргаж байна. Он дуустал хязгааргүй болон хугацаагүй дата багц бүхий энэхүү үйлчилгээг дагалдуулан дуртай дугаараа алтан мөнгөн гэж ялгалгүй, ижил нөхцөлөөр авах боломжийг ханган 6060-аар эхэлсэн дугааруудаа харилцагч та бүхэнд санал болгож байна.
Тун удахгүй бид бусад операторуудтай хийх харилцан холболтоо хийж дуусган, улам олон сайхан мэдээ, ондоо үйлчилгээг та бүхэнд хүргэх болно.
Хүн бүр ONDO!