2024 оны 1-р сарын 31
ONDO.mn -рүү орж бүртгэл үүсгэн эсвэл бүртгэлтэй дугаараараа нэвтрэн орно.
Нүүр хуудаснаас дугаар авах цэсрүү орж угтвар 4 орон болон төгсгөлийн 4 орноо сонгоно. Дугаараа сонгож дуусаад дата багц эсвэл задгай датанаас сонголтоо хийнэ.
Биет сим эсвэл eSIM-ээр ашиглах сонголтоо хийнэ. /Таны утас eSIM дэмждэг эсэхийг энэ зааврын дагуу шалгаарай/
eSIM дэмжиж байвал тийм гэсэн сонголтыг хийж, сим авах товч дээр дарна.
Биет сим сонгосон бол урьдчилан авсан симнийхээ Сериал болон Идэвхжүүлэх кодыг оруулна. /Энд дарж биет сим худалдаалагдаж байгаа байршилтай танилцана уу/
Хэрэв та ONDO дата сим ашигладаг бол Одоо байгаа SIM дээр гэдэг сонголтыг дарж ашигладаг сим дээрээ дугаараа идэвхжүүлэх боломжтой.
Сим-ээ сонгосон бол үргэлжлүүлэх товчийг дарж, төлбөр төлөх хэсэгрүү шилжинэ. /Хэрэв танд купон код байгаа бол купон код оруулах хэсэгт кодоо оруулан хөнгөлөлт эдлэх боломжтой/
Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч үргэлжлүүлэх товчийг дарна. Төлөх товч дээр дарж төлбөрийн хэрэгслээ сонгон төлбөр төлнө. Төлбөрөө төлөн буцаад ONDO.mn сайтыг нээхэд төлбөр төлөгдсөн мэдээлэл харагдана. Дуусгах товч дээр дарснаар худалдан авалт амжилттай болно.
eSIM Iphone утсанд суулгах зааврыг энд дарж харна уу.
eSIM Samsung утсанд суулгах зааврыг энд дарж харна уу.
Өөрийн профайл хэсэгрүү орж, хуудасны доор байрлах дугаар идэвхжүүлэх цэсийг сонгоно. Дугаар ашиглах гэрээтэй танилцан зөвшөөрч байна хэсгийг чагтлана. Үргэлжлүүлэх товчийг дарж, e-mongolia системрүү нэвтрэн баталгаажуулснаар дугаар идэвхжиж дуудлага хийх боломжтой болно.