2024 оны 1-р сарын 23
Гар утасны хэрэглээнд шинэ хэв маяг, жишгийг тогтоохоор зорин ажилладаг ONDO компани сар шинийн босгон дээр дахин нэг гайхалтай бэлгээ задаллаа.
Хэрэглэгч болж амжаагүй Монгол улсын иргэн бүр /Одоогоор сүлжээ зөвхөн Улаанбаатар хотод байна/ ONDO.mn -д бүртгүүлж шинээр хэрэглэгч болсноор нэг удаа 50GB хугацаагүй датаг 5,000 төгрөгөөр авах боломжтой юм.
Сар шинийг угтан гаргаж буй уг урамшууллыг дараах зааврын дагуу аваарай.
Зөвхөн датанаас гадна ONDO-гийн бүх хэрэглэгчид 2024 оныг дуустал сүлжээндээ үнэгүй ярьж, мессеж илгээх эрхтэй ажээ. Хүссэн багцаа, дугаарын хамт сонгож, худалдан авсныхаа дараа яриа, мессежний үйлчилгээг идэвхжүүлэх шаардлагатайг анхаарна уу.
Үүрэн холбооны салбарын шинэ өнгө төрх болсон, Монгол залуусын бүтээсэн технологийг дэлхийн зах зээл дээр гаргах зорилготой ONDO компанийн харилцагч болж, урамшуулалдаа хамрагдаарай.