2024 оны 1-р сарын 19
Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2024 оны 1 сарын 19-ны өдөр сүлжээ хоорондын харилцан холболтууд хийгдсэн талаар мэдээллийг өөрийн цахим хуудсаар мэдэгдлээ. Үүнд :
Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгч нь сүлжээ хооронд харилцах холболт хийх болон сүлжээнд холбогдох эрхтэй байдаг бөгөөд ОНДО ХХК нь Мобиком корпораци ХХК, Юнител ХХК, Скайтел ХХК, Жимобайл ХХК зэрэг 10 гаруй үйлчилгээ эрхлэгчидтэй өөрийн сүлжээнд харилцан холболтыг хийж, гэрээний нөхцлийг тус хороогоор хянуулсан тухай мэдэгджээ.
Ингэснээр ONDO- гийн бүх хэрэглэгчид бүх харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчидтэй харилцан дуудлага хийх, мессеж бичих нөхцөл бүрэн бүрдлээ.