2023 оны 10-р сарын 01
ONDO-гийн хамгийн анхны бүтээгдэхүүн буюу ХУГАЦААГҮЙ дата нь 2022 оны 3 сард зах зээлд нэвтэрсэн. Энэ өдрөөс хойш хэрэглэгчид маань цаг минут, өдөр хоногт баригдалгүй интернетийн үйлчилгээг дураараа тааваараа хэрэглэх боломжтой боллоо.
Хугацаагүй дата нь сард 50-60GB датанаас бага хэрэглээтэй хүмүүст илүү тохиромжтой. Өөрийн дата хэрэглээг тооцолгүй их дата авч түүнийгээ сарын сүүлд үхүүлдэг байсан бол одоо ONDO болж, нэг удаа 100GB датагаар цэнэглээд 1 жил ч ашиглаж байгаа хүмүүс ч байна.
Та өөрийн дата хэрэглээг мэдэхийг хүсвэл утасныхаа SETTINGS хэсэг рүү орж CELLULAR цэсийг доош гүйлгэн сардаа хэдэн GB датаг ямар аппликейшнд илүү зарцуулж байгаагаа тооцож үзээрэй.
Сарын ашиглаж байгаа дата нь 50GB-аас бага байвал танд ХУГАЦААГҮЙ дата илүү хэмнэлттэй.
Харин та сард 100GB-аас дээш хэрэглээтэй бол хэмжээ болон хурдны ХЯЗГААРГҮЙ датаг сонгож хүссэн хэмжээгээрээ хэрэглээрэй. Сард 3000+GB ашигладаг хэрэглэгчид ч ONDO-д бий.
Одоо бүх зүйл ONDO болсон.