2023 оны 8-р сарын 01
ОНДО ХХК (14300010 дугаартай телефон ярианы үйлчилгээний тусгай зөвшөөрөлтэй) 60******, 66******, 8111****, 8166**** болон 8188**** -тэй серийн дугааруудаа худалдаанд гаргах бөгөөд өмнөх зарчмаар буюу “дуудлага худалдааны зарчим”-аар худалдах юм.
Монгол Улсын хуулийн дагуу дуудлага худалдаанд иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, 18-аас дээш насны Монгол Улсын иргэн хэн боловч оролцож болох бөгөөд нэг хүн өөрийн нэр дээр 5 хүртэлх дугаар авах боломжтой. Дуудлага худалдаанд оролцохын тулд иргэн ONDO.mn вэбсайтад бүртгэл үүсгэн, дугаар дээрээ ашиглах багцыг худалдан авсан байх шаардлагатай.
Хэрэв 1 сая хүртэлх төгрөгөөр үнэ хаялцах тохиолдолд дэнчин байршуулах шаардлагагүй ба 1 саяас дээш төгрөгөөр үнэ хаялцах бол 10 хүртэлх сая төгрөгийн дэнчинг байршуулан дуудлага худалдааг үргэлжлүүлэх боломжтой болох юм.
Дуудлага худалдааны системээс дугаараа сонгон эхний хэрэглэгч үнийг санал болгосноор 1 хүртэлх цагийн хугацаа тоологдож эхлэнэ. Тухайн дугаар дээр өөр хэрэглэгч үнэ санал болгох бүрд дуудлага худалдааны дуусах хугацаа 1 хүртэлх цагаар нэмэгдэнэ. Хугацаа дуусах үед тус дугаар дээр хамгийн өндөр үнийн санал өгсөн хүн дугаарыг эзэмших эрх үүсч, дуудлага худалдааны төлбөрийг төлснөөр дугаар ашиглах эрх баталгаажна.