2023 оны 8-р сарын 04

6699, 6609 -өөр эхэлсэн цоо шинэ үйлчилгээ бүхий ONDO-гийн хос дугаар худалдаанд гарна.

Технологиор дамжуулан хүн бүрд тэгш боломжийг түгээхээр нэгдэн ажиллаж байгаа ONDO-гийн залуус өөрсдийн хөгжүүлсэн технологийг ашиглан “ONDO” дугаар авахыг хүссэн, 18-аас дээш насны Монгол улсын иргэн бүрд хүссэн дугаараа авах тэгш боломжийг олгож байгаа билээ. 

 

Өнгөрсөн хугацаанд 6001-ээс 6049, 6060-аас 6070 болон 6690, 6691-ээр эхэлсэн дугааруудаа олон нийтэд нээлттэй, хүн бүр хүссэн дугаараа өөрийн сонголтоор үнэ хаялцан авах боломжийг олгосон. Энэ удаад цоо шинэ боломж, үйлчилгээний нөхцөлтэй 6699 болон 6609-өөр эхэлсэн дугааруудаа худалдаанд гаргах гэж байна. Өөрөөр хэлбэл та 4-р сарын 10-ны өдрөөс 14-ний өдрийн хооронд ONDO.mn сайт руу орж 6699-өөр эхэлсэн дугаарыг авснаар 6609-өөр эхэлсэн хос дугаарыг мөн эзэмших эрхтэй болох юм. 

 

Та энэхүү хос дугаарыг авснаар нэг жилийн турш сүлжээндээ хязгааргүй ярих, мессеж бичих, хязгааргүй DATA ашиглах эрх, харилцан холболт хийгдсэн операторууд руу 1000 минут ярих эрх, Монголын болон Дэлхийн аль ч оператор руу тодорхой хугацааны дуудлага хийх боломжтой Viber Out үйлчилгээний нэг эрх /$9.99/ бэлгэнд дагалдах юм. Дугаарын худалдаа өмнөхтэй ижил буюу дуудлага худалдааны зарчмаар явагдана. Хэрэв таны авахыг хүссэн дугаар дээр өөр хэн нэгэн 1 цагийн хугацаанд үнийн санал нэмж илгээгээгүй тохиолдолд та анхны үнэ болох 0 төгрөгөөр дугаарыг эзэмших эрхтэй болно. 

 

Харин хэн нэгэн нэмж үнэ санал болговол хугацаа 10 минутаар сунаж, нийт 4 хүртэл цаг үргэлжлэх боломжтой. Дугаарын худалдаанд оролцохын тулд тус дугаарт харгалзах 1 сая төгрөгийн үнэтэй үйлчилгээний багцыг авсан байх шаардлагатай ажээ. Дуудлага худалдаагаар авсан дугаараа ONDO-гийн eSIM эсвэл биет сим дээр идэвхжүүлэн ашиглаарай.

Cанал болгох