• Нууцлалын бодлого
  • Харилцан холболтын гэрээний нөхцөл

ХЭРЭГЛЭГЧИЙН ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙН БОДЛОГО


ЭНЭХҮҮ ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙН БОДЛОГЫН НӨХЦЛӨӨР ТАНЫ АППЛИКЕЙШНЭЭР ДАМЖУУЛАН ИЛГЭЭСЭН БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ӨГСӨН МЭДЭЭЛЛИЙГ ЦУГЛУУЛАХ, АШИГЛАХ, ДАМЖУУЛАХ УСТГАХ ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛАХ ТУЛ ТА НЭГ БҮРЧЛЭН УНШИЖ ТАНИЛЦАЖ, ӨӨРИЙН ЗӨВШӨӨРӨЛ, БАТАЛГААГ ӨГНӨ ҮҮ.

1. Нийтлэг үндэслэл

1.1. ONDO вэб сайт, ONDO аппликейшн (цаашид “вэб сайт, апп” гэх) ашигласан тохиолдолд Хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулах, ашиглах, боловсруулах, хадгалах, дамжуулах, устгахтай холбоотой харилцааг энэхүү Хэрэглэгчийн хувийн мэдээллийн бодлогоор (цаашид “хувийн мэдээллийн бодлого” гэх) зохицуулна.

1.2 Ондо ХХК (цаашид “ОНДО” гэх) болон түүний хамаарал бүхий компаниудыг “хэрэглэгчийн мэдээллийг хариуцагч" гэж, Хэрэглэгчийг “мэдээллийн эзэн” гэж тус тус үзнэ.

1.3 Ондо ХХК нь мэдээллийг цуглуулах, ашиглах, боловсруулах, дамжуулах, устгахдаа Хэрэглэгчээс зөвшөөрөл авна.

1.4 Хэрэглэгчийн Үйлчилгээний нөхцөл болон энэхүү хувийн мэдээллийн бодлогыг уншиж танилцан, зөвшөөрч байгаа аливаа үйлдэл хийснийг “ОЙЛГОЖ, САЙН ДУРЫН ҮНДСЭН ДЭЭР ЗӨВШӨӨРСӨН”, хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

1.5 ОНДО нь хууль тогтоомжийн хүрээнд, төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр Хэрэглэгчийн мэдээллийг гаргаж өгөх үүрэгтэйг Хэрэглэгч ойлгож зөвшөөрч байна.

1.6 Хэрэглэгчийн Үйлчилгээний нөхцөл болон энэхүү хувийн мэдээллийн

1.7 Хэрэглэгч төхөөрөмж дээрх өөрийн нэвтрэх нэр, нууц үг, бусад мэдээллийг хамгаалах үүрэгтэй бөгөөд тийнхүү хамгаалах үүрэгтээ хайнга хандсан, санаатай болон болгоомжгүй хэлбэрээр бусдад өөрийн төхөөрөмж, түүний нууц үг, төхөөрөмж дээрх аливаа мэдээллийг алдсан, энэхүү Гэрээнд заасан үйлчилгээг бусдад ашиглуулах боломж бүрдүүлснээс үүсэх аливаа хариуцлагыг Хэрэглэгч дангаар хариуцах ба Үйлчилгээ үзүүлэгч ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

1.8 ОНДО Хэрэглэгчийн мэдээллийг цуглуулах, боловсруулах үүргийг гэрээний үндсэн дээр, хэрэглэгчийн зөвшөөрлөөр мэдээлэл боловсруулагчид шилжүүлж болно.

2. Хэрэглэгчийн хувийн мэдээлэл

2.1. Хэрэглэгчийн дараах мэдээлэл нь дангаар болон хамтдаа хэрэглэгчийн хувийн мэдээлэлд хамаарна:

2.1.1. регистрийн дугаар;

2.1.2. хүний эцэг /эх/-ийн нэр болон өөрийн нэр (хуулийн этгээд бол оноосон нэр);

2.1.3. оршин суух газрын хаяг, байршил;

2.1.4. хүний биометрик мэдээлэл;

2.1.5. төхөөрөмжийн мэдээлэл;

2.1.6. хуульд заасан бусад.

3. Хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулах, ашиглах, дамжуулах устгахад баримтлах зарчим

3.1. Ондо Хэрэглэгчийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглахад дараах зарчмыг баримтална:

3.1.1. хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх;

3.1.2. хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;

3.1.3. ялгаварлан гадуурхахгүй байх;

3.1.4. Хэрэглэгчийн зөвшөөрлийн дагуу цуглуулах, боловсруулах, ашиглах.

4. Хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах

4.1. ОНДО дараах тохиолдолд таны хувийн мэдээллийг цуглуулна:

4.1.1. вэб сайт, апп-ийг ашиглах, бүтээгдэхүүн, үйлчилгээ авч байх үед үед;

4.1.2. Бичгээр гэрээ байгуулах үед;

4.1.3. Дуудлагын төвөөр үйлчлүүлэх үед.

5. Хэрэглэгчийн хувийн мэдээллийг ашиглах, боловсруулах

5.1. Хэрэглэгчийг бүртгэх үед Ондо хэрэглэгчийн мэдээллийг ашиглан таныг цахим орчинд таньж, (KYC-ийн үйл ажиллагааны нэг хэсэг болгон) баталгаажуулна.

5.2. Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, төлбөрийн талаар мэдээллийг хүргүүлэх, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэх зорилгоор Хэрэглэгчийн мэдээллийг ашиглаж болно.

5.3. Зарим тохиололд хиймэл Хэрэглэгчийн мэдээллийг оюун ухаан ашиглан хэрэглэгчийн зан төлөв, хэрэгцээ шаардлагыг тодорхойлох судалгаа хийх зорилгоор боловсруулан ашиглаж болно.

5.4. Хэрэглэгчийн мэдээллийг боловсруулах, ашиглах хугацаа нь Хэрэглэгч Ондо-той байгуулсан гэрээ, хэлцлийн хугацаатай тэнцүү байна.

6. Хэрэглэгчийн хувийн мэдээллийг дамжуулах

6.1. ОНДО нь хууль тогтоомжид заасан үндэслэлээр, төрийн эрх бүхий байгууллагын шаардлагаар, мөнгө угаах терророзм болон онц ноцтой гэмт хэрэгтэнг илрүүлэх зэрэг зорилгоор Хэрэглэгчийн мэдээллийг холбогдох төрийн байгууллагад дамжуулж болохыг Хэрэглэгч Ойлгож, зөвшөөрч байна.

6.2. Ондо нь Хэрэглэгчийн мэдээллийг Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, төлбөрийн талаар мэдээллийг хүргүүлэх, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэх зорилгоор гадаад улс дах байгууллагад дамжуулан өгөх зөвшөөрлийг Хэрэглэгч Ойлгож, САЙН ДУРЫН үндсэн дээр зөвшөөрч байна.

6.3. Энэхүү нөхцөлийн 6.1-д зааснаас бусад байгууллагад дамжуулах тохиолдолд гагцхүү Хэрэглэгчийн өөрийнх нь зөвшөөрлийг авч дамжуулна.

7. Хэрэглэгчийн хувийн мэдээлэлд өөрчлөлт оруулах, устгах

7.1. Хэрэглэгч дараах тохиололд өөрийн мэдээлэлд засвар оруулах, устгуулах эрхтэй байх бөгөөд Хэрэглэгч хувийн мэдээлэл нь бүрэн бус эсхүл буруу бол засах боломжтой байх бөгөөд засвар хийхээс өмнө шинээр оруулах мэдээлэл үнэн, зөв эсэхийг нягтлан шалгана.

7.2. Хэрэглэгч мэдээллийг ашиглах зөвшөөрлөө цуцалсан, ОНДО Хэрэглэгчийн мэдээллийг хууль бусаар ашигласан болон хуульд заасан тохиолдолд хувийн мэдээллээ устгуулахаар Ондо-д хандах эрхтэй.

8. Гомдол гаргах

8.1. Хэрэглэгч Таны мэдээлэл бүрэн бус эсхүл буруу бол засах боломжтой. Засвар хийхээс өмнө шинээр оруулах мэдээллээ зөв эсэхийг нягтлан шалгана.

8.2. Хэрэглэгч хувийн мэдээллээ устгуулах болон бусад гомдол мэдээлэл байгаа бол info.ondo.mn болон 72110101 утсаар мэдэгдэнэ.

8.3. Хэрэглэгч Ондо-гийн Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимп, Нью Хоризонс оффисийн 201 тоотод биечлэн ирж эсхүл шуудангаар гомдол гаргаж, шийдвэрлүүлэх эрхтэй.

8.4. Мэдээллийн аюулгүй байдал болон хэрэглэгчийн хувийн мэдээллийг хамгаалах зорилгоор Ондо бичиг баримтыг шаардаж, баталгаажуулж болно.

8.5. Ондо нь мэдээлэл, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаараа Хэрэглэгчид боломжит сувгаар мэдэгдэнэ.

8.6. Хэрэглэгч гомдол, мэдээллийн шийдвэртэй санал нийлэхгүй тохиолдолд зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулах, бусдын хууль бусаар учруулсан хохирол болон эдийн бус гэм хорыг арилгуулахаар эрх бүхий байгууллагад хандах эрхтэй.

ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ЦУГЛУУЛАХ, АШИГЛАХ, ДАМЖУУЛАХ, УСТГУУЛАХ ТАЛААР БҮРЭН ОЙЛГОЖ,
САЙН ДУРЫН ҮНДСЭН ДЭЭР ЭНЭХҮҮ НӨХЦӨЛИЙГ ЗӨВШӨӨРЧ БАЙНА.