Мэдээ, Мэдээлэл
DURAARAA DATA урамшууллын хугацаа нэг хоногоор сунгагдлаа
30, 90 хоногийн хязгааргүй болон 50GB, 111GB хугацаагүй датаг тал үнээр нь /50% OFF/ авах боломжтой DURAARAA DATA урамшууллын хугацааг хэрэглэгчдийнхээ хүсэлтээр 1 хоног сунгахаар боллоо. ONDO хэрэглэгч та DURAARAA DATA-г 6 дугаар сарын 1-ний өдрийг дуустал http://ONDO.mn сайтаас авах боломжтой.
2023.05.31
6699, 6609 -өөр эхэлсэн цоо шинэ үйлчилгээ бүхий ONDO-гийн хос дугаар худалдаанд гарна
Технологиор дамжуулан хүн бүрд тэгш боломжийг түгээхээр нэгдэн ажиллаж байгаа ONDO-гийн залуус өөрсдийн хөгжүүлсэн технологийг ашиглан “ONDO” дугаар авахыг хүссэн, 18-аас дээш насны Монгол улсын иргэн бүрд хүссэн дугаараа авах тэгш боломжийг олгож байгаа билээ.

Өнгөрсөн хугацаанд 6001-ээс 6049, 6060-аас 6070 болон 6690, 6691-ээр эхэлсэн дугааруудаа олон нийтэд нээлттэй, хүн бүр хүссэн дугаараа өөрийн сонголтоор үнэ хаялцан авах боломжийг олгосон.

Энэ удаад цоо шинэ боломж, үйлчилгээний нөхцөлтэй 6699 болон 6609-өөр эхэлсэн дугааруудаа худалдаанд гаргах гэж байна. Өөрөөр хэлбэл та 4-р сарын 10-ны өдрөөс 14-ний өдрийн хооронд ONDO.mn сайт руу орж 6699-өөр эхэлсэн дугаарыг авснаар 6609-өөр эхэлсэн хос дугаарыг мөн эзэмших эрхтэй болох юм. Та энэхүү хос дугаарыг авснаар нэг жилийн турш сүлжээндээ хязгааргүй ярих, мессеж бичих, хязгааргүй DATA ашиглах эрх, харилцан холболт хийгдсэн операторууд руу 1000 минут ярих эрх, Монголын болон Дэлхийн аль ч оператор руу тодорхой хугацааны дуудлага хийх боломжтой Viber Out үйлчилгээний нэг эрх /$9.99/ бэлгэнд дагалдах юм.

Дугаарын худалдаа өмнөхтэй ижил буюу дуудлага худалдааны зарчмаар явагдана. Хэрэв таны авахыг хүссэн дугаар дээр өөр хэн нэгэн 1 цагийн хугацаанд үнийн санал нэмж илгээгээгүй тохиолдолд та анхны үнэ болох 0 төгрөгөөр дугаарыг эзэмших эрхтэй болно. Харин хэн нэгэн нэмж үнэ санал болговол хугацаа 10 минутаар сунаж, нийт 4 хүртэл цаг үргэлжлэх боломжтой. Дугаарын худалдаанд оролцохын тулд тус дугаарт харгалзах 1 сая төгрөгийн үнэтэй үйлчилгээний багцыг авсан байх шаардлагатай ажээ.

Дуудлага худалдаагаар авсан дугаараа ONDO-гийн eSIM эсвэл биет сим дээр идэвхжүүлэн ашиглаарай.

Нийтэлсэн: 2023 оны 03 сарын 07-ны өдөр


ОNDO анхны харилцан холболтоо хийлээ!
Үүрэн холбооны ONDO оператор яг нэг жилийн өмнө тусгай зөвшөөрлөө авч харилцаа холбооны салбарт ондоо үйлчилгээг нэвтрүүлэх аяллаа эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын 95%-д сүлжээгээ оруулж, гурван сарын өмнө сүлжээндээ анхны VoLTE дуудлагаа хийн, хүссэн дугаараа хүссэн үнээрээ авах боломжийг нийт иргэддээ олгон, 60, 66-р эхэлсэн дугаараа зах зээлд гаргасан.

Харин өнөөдрөөс эхлээд 50 мянган ONDO-чууд Монголын Цахилгаан Холбоо хувьцаат компанийн бүх дугаар руу дуудлага хийж, дуудлага хүлээн авах боломжтой боллоо. Монголын ууган оператор болох Монголын Цахилгаан Холбоо компани 45 мянган харилцагчтай бөгөөд анхны харилцан холболт хийсний урамшуулал болгон ONDO-гийн харилцагч бүртээ 60 минутын үнэгүй ярианы эрх өгч байгааг дуулгахад таатай байна.

Бид Монголын нийт найман оператортай “ондоо” харилцан холболт хийх ёстойгоос ийнхүү анхны харилцан холболтоо амжилттай хийлээ.

Энэхүү үйл явдлыг тохиолдуулан бага төлж, их хэрэглэх боломжтой ОNLINER үйлчилгээгээ зах зээлд гаргаж байна. Он дуустал хязгааргүй болон хугацаагүй дата багц бүхий энэхүү үйлчилгээг дагалдуулан дуртай дугаараа алтан мөнгөн гэж ялгалгүй, ижил нөхцөлөөр авах боломжийг ханган 6060-аар эхэлсэн дугааруудаа харилцагч та бүхэнд санал болгож байна.

Тун удахгүй бид бусад операторуудтай хийх харилцан холболтоо хийж дуусган, улам олон сайхан мэдээ, ондоо үйлчилгээг та бүхэнд хүргэх болно.

Хүн бүр ONDO!

ONDO дугаар хэрэглээний хязгааргүй дататай боллоо
ONDO дуудлага худалдааны зарчимаар бүх дугаараа нээлттэйгээр худалдаанд гаргасан. Дугаар дээрээ ашиглах TRY ME багцад өмнө нь харилцан холболт дуустал сүлжээндээ хязгааргүй яриа, мессеж, сар бүр 10GB хугацаагүй, хуримтлагддаг дата дагалдаж байсан нь интернэт үйлчилгээг шинэ түвшинд гаргасан. ONDO хэрэглэгчдэдээ дахин нэгэн гэнэтийн бэлэг болгож Монголд анх удаа хэрэглээний хязгааргүй дататай багц гаргалаа.

Шинэ хэрэглэгчид
Хэрэв шинээр ONDO-гийн хэрэглэгч болж байгаа бол ondo.mn вэбсайтад бүртгүүлж ороод дугаараа сонгож аваад, TRY ME 2.0 багцыг 22000 төгрөгөөр идэвхжүүлэн 2022 оныг дуустал хязгааргүй датагаа ашиглах боломжтой.

Дугаар авсан хэрэглэгчид
Харин та өмнө нь дугаар авсан бол тухайн дугаар дээрээ TRY ME 2.0 багцыг 11000 төгрөгөөр идэвхжүүлээд тус үйлчилгээг авах эрхийг өгч байгаа юм. Өмнөх TRY ME болон ONDO SUMMER багцын хуримтлагдсан, үлдэгдэл дата хадгалагдсаар байх болно. Та үлдэгдэл датагаа 2023 оны 1 сарын 1-нээс ашиглах боломжтой гэсэн үг юм.

Шинэ дугаарууд худалдаанд
2022 оны 8 сарын 17-ны өдрөөс 6021****-6049**** хүртэлх серийн дугаарууд ээлж дараалан дуудлага худалдааны системд нэвтрэх болно. Та өмнөх худалдаанд гарсан дугааруудаас болон шинээр худалдаанд гарч буй дугааруудаас сонголтоо хийж аваад хязгааргүй дата-тай TRY ME 2.0 багцаа ашиглаж эхлээрэй.

Онлайнаар дугаараа идэвхжүүлээд DATA-гаа ашиглаарай
ONDO-гийн дугаарын худалдаа үргэлжилж байна
Өндөр хурдны интернэт, уян хатан үйлчилгээ, үнийн боломжуудыг санал болгож байгаа ONDO-гийн дугаарын худалдаа үргэлжилсээр байна.

18-аас дээш насны Монгол улсын иргэн хүссэн хэн ч хаа байгаа газраасаа онлайнаар дугаараа сонгоод авах боломжийг олгож буй ONDO-г туршаад үзээрэй.

Өнөө үед хүмүүс харилцаа холбооны хэрэгцээнийхээ 80 хувийг интернэт орчинд, үлдсэн 20 хувийг яриа болон мессежээр дамжуулан шийдвэрлэж байна. Үндсэн хэрэглээ интернэт дээр суурилж байгаа учир ONDO брэнд интернэтийн үйлчилгээг байж болох хамгийн сайнаар хүргэхээр ажиллаж байна.

Харилцан холболт дуустал нэмэлт төлбөр төлөхгүй
  • Яриа хязгааргүй
  • Мессеж хязгааргүй
  • Сар бүр 10GB DATA


Онлайнаар дугаараа идэвхжүүлэх боломжтой боллоо
Хэрэв та дугаараа авчихаад ашиглаж эхлээгүй байгаа бол яг одоо идэвхжүүлээрэй. Та дугаараа идэвхжүүлэх, эсвэл зөвхөн DATA сим хэлбэрээр ашиглах бол ДАН систем ашиглан онлайнаар идэвхжүүлэх боломжтой боллоо. Идэвхжүүлснээр та сар бүрийн 10GB датагаа авч эхлэх бөгөөд ашиглахгүй байсан ч ONDO дата хугацаагүй тул хуримтлагдсаар байх болно.

Дугаар авч амжаагүй байгаа бол ONDO.mn сайтруу бүртгэл үүсгэн нэвтэрч ороод дугаараа сонгож аваад ONDO-г туршаад үзээрэй. Танд ONDO мэдрэмж өгөх болно.
Хугацаагүй DATA бол мөнгөө хэмнэх боломж
2022 оны судалгааны дүнгээр дэлхий дээр нийт 5 тэрбум хүн интернэт ашигладаг бөгөөд тэдний 4.65 тэрбум нь нийгмийн сүлжээ хэрэглэгчид ажээ. Өөрөөр хэлбэл дэлхийн нийт хүн амын 62.5% нь ямар нэг хэмжээгээр интернэт ашигладаг.

Харин Дэлхийн банкны судалгаагаар Монгол улсын хүн амын 63 хувь буюу интернэт ашиглаж буй хүмүүсийн эзлэх хувь дэлхийн дундажтай яг ижил байгаа юм.

2015 оны 1 дүгээр улиралд гар утсаар интернэт ашиглах нь нийт хэрэглээний 31.16 хувийг эзэлж байсан бол 2022 оны 2-р улирал гэхэд энэ тоо 58.99 хувь болж өсчээ. Энэ хэрээр үүрэн холбооны интернэт дата ашиглалт нэмэгдсэн гэсэн үг юм.

Монгол улсын хувьд гар утсаараа интернэт хэрэглэдэг хүмүүсийн тоо 685 мянгад хүрээд байна. 20- 24 насны хүмүүс буюу оюутан залуусын 170 гаруй мянга нь гар утас хэрэглэж байна. Энэ нь бусад насны бүлэгтэй харьцуулахад хамгийн их тоо юм. Нийт интернэт хэрэглэгчдийн 53 хувь нь байнгын интернэт ашигладаг эсвэл ашиглах шаардлагатай байдаг гэсэн хариулт судалгаанд өгсөн байна.

Гар утсаараа интернэт хэрэглэх нь ихсэхийн датаны хэрэглээ улам бүр ихсэнэ. Дэлхийн бусад улстай харьцуулахад манай улсын 1GB датаны дундаж үнэ хямдад орох хэдий ч нийт зарцуулалтаа тооцвол бага мөнгө биш. Бидний ашиглаж буй интернэт датаны багцууд бодит хэрэглээтэй хэр нийцэж байна вэ гэдэг бас нэг асуудал. Харьцангуй хямд мэт боловч хэрэглээнээсээ илүү дата хязгаарлагдмал хугацаанд авч ашиглах нь үр ашиггүй зардал болно.

Дундаж хэрэглээтэй хүн гар утасны датагаар өдөрт дунджаар 2.5 цаг интернэт ашиглаж, 500MB дата зарцуулдаг. Жишээ нь 1цаг 30минут тасралтгүй youtube-ийн 480p стандарт бичлэг үзэхэд ойролцоогоор 400MB, 1 цаг facebook timeline гүйлгэхэд 100MB дата зарцуулагддаг.

Иймд сарын хязгаартай 30GB, 50GB дата худалдаж авахыг санал болгох нь өөрөө шударга биш байж болох юм. Дундаж, дунджаас дээш хэрэглээтэй хүн ч ийм их датаг ашиглаж амжих нь ховор бөгөөд үлдэгдэл дата буюу та өөрийн төлсөн мөнгөө зүгээр л хогийн савруу хийж байгаатай ямар ч ялгаагүй.

Харин DATA-г хугацаагүй болгочихвол ямар вэ? ONDO DATA-ны үлдэгдэл устана гэж байхгүй. Та худалдаж авсан DATA-гаа дуусан дуустал ашиглах боломжтой. Урамшууллын хүрээнд 100GB DATA ердөө 15000₮-өөр худалдаалагдаж байна.

Энэ нь таны мөнгийг хэмнэж, үр ашиггүй зарцуулалтыг үгүй хийх болно. Хэрэглээний барааны үнийн өсөлт маш их байгаа энэ үед датандаа бага мөнгө зарцуулснаар бусад хэрэглээндээ нэмэрлэх ONDO боломж юм. Эдийн засгийн хямрал нүүрлээд байгаа өнөө үед байж болох бүхий л хэмнэлтүүдийг хийхийг эдийн засаг өөрөө биднээс шаардаж байна шүү дээ.
ONDO дугаарын дуудлага худалдаа
ОНДО ХХК (14300010 дугаартай телефон ярианы үйлчилгээний тусгай зөвшөөрөлтэй) 60******, 66******, 8111****, 8166**** болон 8188**** -тэй серийн дугааруудаа худалдаанд гаргах бөгөөд өмнөх зарчмаар буюу “дуудлага худалдааны зарчим”-аар худалдах юм.

Монгол Улсын хуулийн дагуу дуудлага худалдаанд иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, 18-аас дээш насны Монгол Улсын иргэн хэн боловч оролцож болох бөгөөд нэг хүн өөрийн нэр дээр 5 хүртэлх дугаар авах боломжтой. Дуудлага худалдаанд оролцохын тулд иргэн ONDO.mn вэбсайтад бүртгэл үүсгэн, дугаар дээрээ ашиглах багцыг худалдан авсан байх шаардлагатай.

Хэрэв 1 сая хүртэлх төгрөгөөр үнэ хаялцах тохиолдолд дэнчин байршуулах шаардлагагүй ба 1 саяас дээш төгрөгөөр үнэ хаялцах бол 10 хүртэлх сая төгрөгийн дэнчинг байршуулан дуудлага худалдааг үргэлжлүүлэх боломжтой болох юм.

Дуудлага худалдааны системээс дугаараа сонгон эхний хэрэглэгч үнийг санал болгосноор 1 хүртэлх цагийн хугацаа тоологдож эхлэнэ. Тухайн дугаар дээр өөр хэрэглэгч үнэ санал болгох бүрд дуудлага худалдааны дуусах хугацаа 1 хүртэлх цагаар нэмэгдэнэ. Хугацаа дуусах үед тус дугаар дээр хамгийн өндөр үнийн санал өгсөн хүн дугаарыг эзэмших эрх үүсч, дуудлага худалдааны төлбөрийг төлснөөр дугаар ашиглах эрх баталгаажна.
ONDO дугаар худалдаанд гарахаар боллоо
Үүрэн холбооны шинэ оператор ОНДО ХХК (14300010 дугаартай телефон ярианы үйлчилгээний тусгай зөвшөөрөлтэй) дугааруудаа худалдаанд гаргахаар боллоо. Дугаарын худалдаа 6 сарын 27-ны өдөр эхлэх бөгөөд ONDO.mn вэбсайт дээр худалдаалагдах юм.

Дугаарыг дуудлага худалдаа хэлбэрээр борлуулах бөгөөд бүх дугаар дээр 0₮-өөс эхлэн үнэ хаялцах юм. Дуудлага худалдаа хамгийн багадаа 1 цаг, үнэ өсгөж байгаа тооноос хамааран 4 цаг хүртэлх хугацаанд үргэлжилнэ. Цаг дуусахад хамгийн өндөр санал өгсөн хүн тухайн дугаарыг эзэмших эрхтэй болно. Дуудлага худалдаанд 18-аас дээш насны, Монгол улсын иргэн болох хүссэн хэн ч тухайн дуудлага худалдаанд онлайнаар оролцох боломжтой.

Иргэн ONDO.mn вэбсайтад бүртгэл үүсгэж, 22’000 төгрөгийн үнэтэй TRYME багцыг авснаар дуудлага худалдаанд оролцох эрхтэй болох юм. Оролцогч 1 сая хүртэлх төгрөгөөр үнэ хаялцах тохиолдолд дэнчин байршуулах шаардлагагүй бөгөөд хэрэв 1 сая төгрөгөөс дээш үнийн дүнгээр үнэ хаялцах бол үнийн дүнгээс шалтгаалан 1 сая, 5 сая, 10 сая төгрөгийн дэнчин байршуулна.

Мөн 1 сая хүртэлх үнийн дүнтэй явагдаж байгаа дуудлага худалдааны үнийг хамгийн багадаа 5’000 төгрөгөөр, 1 саяас 10 сая төгрөг хүртэлх үнийн дүнд хамгийн багадаа 50’000 төгрөгөөр, 10 саяас дээш үнийн дүнд хамгийн багадаа 500’000 төгрөгөөр нэмж дуудах боломжтой. Харин үнийн дүнг хамгийн ихдээ 2 дахин нэмж дуудаж болно.

Хэрэв та ONDO-ийн DATA сим ашигладаг бол тухайн сим дээрээ дугаараа холбох эсвэл шинээр сим авч ашиглах боломжтой.

ONDO-гийхон хамгийн боломжит өндөр хурдаар интернэтийг түгээх, телефон ярианы үйлчилгээнд сүүлийн үеийн технологи болох VoLTE-г нэвтрүүлэхээр зорьж ажиллаж байна.

ONDO-гийн сүлжээ одоогоор зөвхөн Улаанбаатар хотыг 95 хувь хамраад байна. Сүлжээгээ тэлэх ажлыг тасралтгүй хийсээр байгаа бөгөөд 2023 оноос хөдөө орон нутаг болон бусад байршлуудад сүлжээ орох юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг ondo.mn facebook цахим хаягаар болон 72110101 утсаар эсвэл ОНДО ХХК-ийн оффис (СБД, 1-р хороо, Олимп, Нью Хоризонс оффисын 201 тоот)-д биечлэн ирж авах боломжтой.
Анхны дуудлага ONDO байлаа
Цаг хугацааг өрсөлдөгчөө хэмээн зарласан ONDO-гийн залуус өөрсдийн хөгжүүлсэн технологийг ашиглан “ONDO” дугаар авахыг хүссэн, 18-аас дээш насны Монгол улсын иргэн хүн бүрт хүссэн дугаараа авах тэгш боломжийг олгож байна.

6 сарын 27-ноос 6001-ээс 6010 хүртэлх серийн 100,000 дугаараас сонгоод аваарай. Дугаар авснаар бусад үүрэн холбооны операторуудтай харилцан холболт бүрэн хийгдэж дуустал VoLTE дэмждэг утастай бол сүлжээндээ хязгааргүй ярьж, мессеж бичих боломжтой. Мөн сар бүр 10GB хугацаагүй, хуримтлагддаг DATA авах юм. Дуудлага худалдаагаар авсан дугаараа ONDO-гийн eSIM эсвэл биет сим дээр идэвхжүүлэн ашиглаарай.

Та яг одоо ч ONDO.mn сайтруу орж бүртгүүлээд DATA үйлчилгээ авч болох ба дугаараа сонгож аваад тухайн тухайн хэрэглэж байгаа симтэй холбоод ашиглах боломжтой.

“Tech invest 2022” арга хэмжээний үеэр ONDO-гийн хамгийн анхны VoLTE дуудлагыг өөрийн сүлжээндээ хийж, өндөр хурдны 5G сүлжээний туршилтыг олон нийтэд амжилттай хийж үзүүлсэн билээ. Туршилтаар LTE сүлжээний хурд 72.5Mbps байсан бол 5G сүлжээний хурд 1,051.93Mbps буюу 14 дахин хурдан байлаа.

ONDO-ийн залуус 2023 онд 5G сүлжээ ашиглан өндөр хурдны интернэтийн үйлчилгээг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.