eSim буюу “Embedded sim” нь таны утсыг үйлдвэрлэхэд анхнаас нь эх хавтан дээр суулгаж өгсөн санах ой бүхий чип бөгөөд ямар ч үүрэн телефоны операторын eSIM ний мэдээлэл уншуулаад нэг дор олон дугаар ашиглах боломжтой байдаг.
Та *#06# гэсэн дугаарт залгахад таны утсанд EID гэсэн код гарч ирж байвал таны утас eSIM дэмждэг гэсэн үг юм.
Жич : MEID болон IMEI гэсэн кодууд биш бөгөөд зөвхөн EID гэсэн 32 оронтой код гарч ирэхийг анхаарна уу.
Android утсанд eSIM суулгах тохиргоо
Та eSIM-ээ худалдан авсны дараа утасныхаа SETTINGS ➡️ Connections ➡️ SIM manager ➡️ Add eSIM -рүү ороод Scan QR Code товч дээр даран eSIM -ний QR code -ийг уншуулан суулгаарай.
Google утсанд eSIM суулгах тохиргоо
Та eSIM-ээ худалдан авсны дараа утасныхаа SETTINGS ➡️ Network & internet ➡️ SIMs ➡️ Download a new eSIM ➡️ Add eSIM товч дээр даран eSIM -ний QR code -ийг уншуулан суулгаарай.
iPhone дээр eSIM суулгах тохиргоо
Та eSIM-ээ худалдан авсны дараа утасныхаа SETTINGS ➡️ Cellular ➡️ Add eSIM -рүү ороод Use QR Code товч дээр даран eSIM -ний QR code -ийг уншуулан суулгаарай.