Интернет тохиргоо

APN тохиргоо нь Интернет сүлжээнд орох боломжтой болгодог тохиргоо юм. Хэрэв та утсандаа симээ суулгасан ч гэсэн интернет орохгүй байвал доорх заавруудын дагуу APN тохиргоог утсандаа хийгээрэй.

Хэрвээ Android утастай бол Menu ➡️ Settings ➡️ Connections ➡️ Mobile network ➡️ ONDO ➡️ Access point names ➡️ Add дээр дараад Name хэсэгт ondo, APN хэсэгт internet гэж бичээд хадгална. Дараа нь Airplane mode on/off хийгээрэй 💕

Хэрвээ GOOGLE-ийн утастай бол Settings цэс рүүгээ ороод Network & Internet - Mobile network - SIMs гэж ороод ОНДО симээ сонгоод - Access Point Names  - баруун дээд буланд байгаа + дээр даран Name  хэсэгт "ondo", APN хэсэгт "internet" гэж бичээд тохиргоогоо хийгээрэй ❤

Хэрвээ iPhone утсан дээр HOTSPOT-оо асаах бол Settings ➡️ Cellular ➡️ ONDO ➡️ Cellular data network ➡️ APN гэсэн хэсгүүдэд internet гэж бичээд эцэст нь Personal hotspot-оо ON болгоод л болоо 💓

Хэрэв Android утас барьдаг бол Settings ➡️ Mobile hotspot and Tethering ➡️ Mobile hotspot -ийг ON болгоод ➡️ Configure ➡️ Name, password -оо зохиогоод WIFI -аа цацаарай.

Хэрэв iPhone барьдаг бол Settings ➡️ Cellular ➡️ ONDO sim ➡️ Cellular data network ➡️ рүү ороод Reset Settings дээр дараад Cellular data, LTE setup, Personal hotspot гэсэн тохиргоон дээрх APN дээр internet гэж бичээд Airplane mode on/off болгон ашиглаарай.

ONDO-гийн дугаар одоогоор VOLTE дэмждэг утаснаас хоорондоо дуудлага болон мессеж илгээх боломжтой юм. Та өөрийн утсыг VOLTE дэмждэг эсэхийг шалгахыг хүсвэл 📱iPhone: Settings > Cellular > Cellular Data Options > Voice & Data > VoLTE гэсэн тохиргоо байгаа эсэхийг шалгаж үзнэ үү.

 

ОНДО-гийн сүлжээгүй газраас ОНДО-гийн дугаарлуу өөр операторын сүлжээ болон wifi ашиглаж дуудлага хийх боломжтой үйлчилгээ юм.

Одоогоор зөвхөн iPhone XS-ээс дээш загварын IOS 17 үйлдлийн систем суусан утаснууд ашиглах боломжтой байна.

VoWIFI-ийг утас дээрээ асаах тохиргоо:

Settings -> Cellular -> ONDO симээ сонгон Wifi Calling хэсгийг ON болгон интернет сүлжээнд холбогдон ашиглаарай.

 

 

check in
Таны хайсан зүйл байхгүй байна уу?

Таны авахыг хүссэн мэдээлэл манай тусламж хэсэгт байгаагүй бол бидэнд санал илгээж мэдэгдээрэй.

Холбоо барих