Дугаар болон сим

Та шинэ дугаар авах бол “Дугаар авах” цэсрүү орж өөрт таалагдсан дугаараа сонгон худалдан авах боломжтой.

 

 

Та www.ondo.mn сайтруу бүртгэлтэй утасны дугаараар нэвтэрч орон, Миний симнүүд цэсэнд Хүлээлгэнд гэсэн хэсгийн доор таны идэвхжүүлэгдэхээр хүлээж байгаа утасны дугаар байх болно. Тус хэсэгт Идэвхжүүлэх гэсэн товч дээр даран та дугаараа идэвхжүүлэх боломжтой. 

Та яриа мессежээ идэвхжүүлснээс хойш 24 цагийн дараа өөр ОНДО-д бүртгэлтэй хүссэн хэрэглэгчрүү дугаараа шилжүүлэх боломжтой.

 

eSim буюу “Embedded sim” нь таны утсыг үйлдвэрлэхэд анхнаас нь эх хавтан дээр суулгаж өгсөн санах ой бүхий чип бөгөөд ямар ч үүрэн телефоны операторын eSIM ний мэдээлэл уншуулаад нэг дор олон дугаар ашиглах боломжтой байдаг. 

 Та *#06# гэсэн дугаарт залгахад таны утсанд EID гэсэн код гарч ирж байвал таны утас eSIM дэмждэг гэсэн үг юм. 
Жич : MEID болон IMEI гэсэн кодууд биш бөгөөд зөвхөн EID гэсэн 32 оронтой код гарч ирэхийг анхаарна уу.
 

Та eSIM-ээ худалдан авсны дараа утасныхаа SETTINGS ➡️ Connections ➡️ SIM manager ➡️ Add eSIM -рүү ороод Scan QR Code товч дээр даран eSIM -ний QR code -ийг уншуулан суулгаарай.

  • eSIM-ний QR code-оо дараах 2 байдлаар харах боломжтой.
    • Бүртгэлтэй мэйл хаягаар тань ирсэн байна.
    • ОНДО вэб-рүү нэвтэрснээр Миний симнүүд цэс дотор eSIM QR товчыг дарснаар гарч ирнэ.

Та eSIM-ээ худалдан авсны дараа утасныхаа SETTINGS ➡️ Network & internet ➡️ SIMs ➡️ Download a new eSIM ➡️ Add eSIM товч дээр даран eSIM -ний QR code -ийг уншуулан суулгаарай.

  • eSIM-ний QR code-оо дараах 2 байдлаар харах боломжтой.
    • Бүртгэлтэй мэйл хаягаар тань ирсэн байна.
    • ОНДО вэб-рүү нэвтэрснээр Миний симнүүд цэс дотор eSIM QR товчыг дарснаар гарч ирнэ.

Та eSIM-ээ худалдан авсны дараа утасныхаа SETTINGS ➡️ Cellular ➡️ Add eSIM -рүү ороод Use QR Code товч дээр даран eSIM -ний QR code -ийг уншуулан суулгаарай.

  • eSIM-ний QR code-оо дараах 2 байдлаар харах боломжтой.
    • Бүртгэлтэй мэйл хаягаар тань ирсэн байна.
    • ОНДО вэб-рүү нэвтэрснээр Миний симнүүд цэс дотор eSIM QR товчыг дарснаар гарч ирнэ.

2018-с хойш үйлдвэрлэгдсэн 4G сүлжээг дэмжих боломжтой бүх утсанд ашиглах боломжтой // Huawei, LG, Ehlel, Infinity утасны зарим загвар сим дэмжихгүй байгаа тул Салбарт хандан test симээр шалгуулах боломжтой//

Та www.ondo.mn сайтад өөрийн бүртгэлээр нэвтэрч МИНИЙ СИМНҮҮД цэснээс дахин eSIM-ээ сэргээх боломжтой.

Та www.ondo.mn сайтад СИМ СЭРГЭЭХ товчин дээр дарж eSIM-ээ биет сим болгох боломжтой.

 

Та өөрийн симийг хаясан бол www.ondo.mn сайтад бүртгэлээрээ нэвтрэн СИМ СЭРГЭЭХ хэсэгт биет сим борлуулж байгаа дэлгүүрүүдээс авсан шинэ биет симнийхээ сериал дугаарыг оруулж дахин идэвхжүүлээрэй.

 

Та “Сим сэргээх” үйлдлээр одоогийн биет симээ eSIM болгох эсвэл eSIM-ээ биет сим болгож болно.

Энэ үед таны дата үлдэгдэл шинэ үүсгэсэн сим рүү шилжинэ.

Та хүссэн газраа биет симээ захиалан авахыг хүсвэл 

  • ONDO.mn сайтын нүүр хуудасны дээр байрлах биет сим захиалах товч дээр дарж Монгол шуудангаар хүргүүлэх эсвэл
  • bananamall.mn сайтаар захиалах боломжтой.

Та биет борлуулж буй салбарууд:

  • Салбар 1: Чингэлтэй дүүрэг 1 хороо, Code M оффис 1 давхар
  • Салбар 2: Баянгол дүүрэг, 10-р хороолол, E-mart худалдааны төвийн 1 давхар
  • Салбар 3: Сонгинохайрхан дүүрэг, 29 хороо, Драгон төвийн 1 давхар
  • Салбар 4: Баянзүрх дүүрэг, 3 хороо, Emart төвийн 2 давхарт
  • УБ дах борлуулалтын цэгээс авах
    • Номин супермаркетийн салбар дэлгүүрүүд
    • Сансар супермаркетийн салбар дэлгүүрүүд
    • Carrefour супермаркетийн салбар дэлгүүрүүд
    • CU салбар дэлгүүрүүд
    • GS салбар дэлгүүрүүд
  • Дархан,Эрдэнэт дэх борлуулалтын цэгээс авах
    • Номин супермаркетийн салбар дэлгүүрүүд
    • Монгол шуудангийн салбарууд

Дугаар авах
check in
Таны хайсан зүйл байхгүй байна уу?

Таны авахыг хүссэн мэдээлэл манай тусламж хэсэгт байгаагүй бол бидэнд санал илгээж мэдэгдээрэй.

Холбоо барих